Жоншны уурхайд дарагдсан иргэний цогцосыг гаргалаа


2020-09-23 10:12:14
Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” хэмээх газар “Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд 09.21-ний өдрийн 16:30 цагийн орчим нурал үүссэн.
Тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн иргэн М/30 настай, эрэгтэй/  20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан байна. Онцгой байдлын аврагчид аврах ажиллагааг зохион байгуулж 17:30 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү