Борооны улмаас нийслэлийн зарим хэсэгт тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй боллоо


2020-06-24 18:59:20

Авто замын ачаалал их байна. Бороо орсонтой холбоотойгоор Сонгино-Хайрхан дүүрэг 1-р хорооллын арын зам зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэй дүүрэг Тасганы овоо, Баянбүрдийн тойрог, Баянгол дүүрэг 25-р эмийн сан, 28-р сургуулийн урд зам, Баянзүрх дүүрэг Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автжээ. Үүний улмаас  тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй боллоо.

Мөн Тасганы овоо, Энхтайваны өргөн чөлөө, Дарь-Эх, 7-н буудал, Зуслангийн зам, Гэсэр сүм орчмын авто замын ачаалал маш ихтэйгээр хөдөлгөөн үргэлжилж байна. Иймд дээрх авто замуудыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү