Наадмын өдрүүдэд орон нутгийн замуудыг хаах тухай шийдвэр гараагүй


2020-06-29 09:26:14

Наадмын өдрүүдэд буюу ирэх сарын 6-наас эхлэн орон нутаг руу чиглэсэн авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, хаана гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ мэдээлэл нь ташаа болохыг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ.

Мэдэгдэлд "Улсын онцгой комиссоос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, хөдөлгөөнийг хязгаарлах талаар аливаа шийдвэр гаргаагүй болохыг авто зам хэрэглэгч, зорчигч та бүхэнд мэдэгдэж байна" гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү