Б.Ууганбаяр: Нийт дүнгээр 11.504 иргэнийг эх оронд нь авчраад байна


2020-07-01 13:29:40

Улсын онцгой комиссийн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Улсын онцгой комиссийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “УОК-ийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Энэ хурлаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудлыг хэлэлцээд дараах нөхцөл байдлыг үндэслэсэн сунгасан.

  • Өмнөд болон хойд хөршид байгаа коронавирусийн нөхцөл байдал, мөн Монгол Улсын хил дагуух аймаг, мужуудын нөхцөл байдал, дэлхийн хэмжээнд цар тахлын нөхцөл байдлыг үндэслэсэн
  • ЭМЯ болон ХӨСҮТ зэрэг холбогдох байгууллагуудын салбар дундын эрсдлийн ээлжит үнэлгээг хийсэн. Эрсдлийн үнэлгээ өндөр гарсныг мөн үндэслэсэн хугацааг 07 сарын 15-н дуустал сунгалаа.

Шуурхай штабаас 2020.01.01-нээс хойш 26 удаагийн захиалгат нислэгийг зохион байгууллаа. Агаарын татан авалтаар нийтдээ 5916 иргэн ирсэн байна. Мөн авто зам болон явганаар 5588 иргэнийг татан авсан. Нийт дүнгээр 11.504 иргэнийг мэргэжлийн байгууллагуудын хяналт дор татан авлаа.

06 сард нийтдээ 10 удаагийн агаарын хөлгийн татан авалтыг зохион байгуулсан. Энэ хүрээнд 2358 иргэнийг татан авсан. Сүүлийн үед УОК-оос гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг нэлээд өргөн хүрээтэй зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатарт хотод 27 байршилдд 2613 хүн тусгаарлах байранд байна. Орон нутагт 3 цэгт 243 хүн байна. Нийт 2558 иргэн тусгаарлах байранд байна.

Гэрийн ажиглалтад шилжсэн 664 хүн байна” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү