Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 30 гомдлыг шалгаж байна


2020-07-01 17:40:25

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 6 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 2 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 3 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Түүнчлэн харьяаллын дагуу 2 гомдлыг шилжүүлсэн байна. Одоогоор 30 гомдол шалгагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү