Аялж явсан 12 хүний 3 нь осолджээ


2020-07-02 11:24:23

Хэнтий аймгийн аймгийн Бор-Өндөр сумын харьяат 12 хүн аялж яваад 3 нь осолджээ. Тодруулбал, иргэн Г /32 настай, эрэгтэй/, М /31 настай, эрэгтэй/, Н/20 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын усанд осолдсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллаж, 06.29-ний өдрийн 16:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн-Үзүүр” гэдэг газар “Хэрлэн” голын салаанаас иргэн М-ын цогцсыг, 06.30-ны өдрийн 10:20 цагт осолдсон газраас зүүн зүгт 5 км-т “Жаргалангийн-Үзүүр" хэмээх газраас иргэн Н-ын цогцсыг, 07.01-ний өдрийн 15:26 цагт осолдсон газраас зүүн урд зүгт 8 км-т “Жаргалант толгой” гэдэг газраас “Хэрлэн” голын эрэг дээрээс иргэн Г-ын цогцсыг олжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү