58 настай эрэгтэй галд өртөж нас баржээ


2020-07-27 09:37:35

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 3Б дугаар гудамжинд байшин шатжээ.

Иргэн Д-ын 2×2 метрийн хэмжээтэй модон амбаар шатаж байсныг аймгийн Онцгой байдлын албан хаагчид 35 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн М /58 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ. Цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Солонгод шилжүүлж өгсөн аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү