Улаанбаатарт 30 хэмийн дулаан байна


2020-07-29 10:31:28

Өнөөдөр:Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудыннутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ,бороо орохгүй,салхи баруун өмнөөс 7-12 м/с,  28-30 градус дулаан байна.

Төлөв: Маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 31-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд баруунаймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно. Салхи 31, 1-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 30-нд ихэнх нутгаар дулаан байх боловч, 31-нд баруун болон төвийнаймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус,өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү