Мориор Туул гол гаталж яваад живжээ


2020-07-29 10:46:31

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Сонсголон”-гийн гүүрний зүүн талд 3 хүн мориор /тус бүр 3 морь холбож хөтөлсөн/ Туул гол гаталж байгаад 1 нь морьтойгоо живжээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 23 км зам туулан очиход Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/, нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Г /22 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд гол гаталжээ. Харин А  /17 настай, эрэгтэй/ морьтойгоо живж нас барсан байна. Түүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү