6 давхраас үсэрч нас баржээ


2020-08-04 09:45:33

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Саруул” хотхоны 115 дугаар байрны 6 дугаар давхарт иргэн Н-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 21:49 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 21:56 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан байна. Иргэн Б /22 настай, эрэгтэй/ 6 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан мөн иргэн Н /46 настай, эмэгтэй толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн/ нас барсан байжээ. Цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү