АТГ Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ


2020-08-04 15:53:40

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 7 дугаар сарын 27-31 өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 50 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 479 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор ажиллагаанд 459 хэрэг шалгагдаж

Мөн АТГ 2020 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 124 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт 218 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 355 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 124 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 104, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 4, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 16 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү