Согтуугаар машин жолоодсоноос болж хүүхэд амь эрсэджээ


2020-08-06 15:13:04

2020.08.04-ний 22.00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3-р баг “Ходоод” хэмээх газар шороон замд "Зил-131" маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ.

Улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсны улмаас онхолдож, зорчигч 1.7 настай Б-ын амь нас хохирсон байна.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл  жолоодуулахгүй байх,  бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг Тээвртийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү