“Хиагт-Алтанбулаг”-ийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна


2020-08-10 10:28:06

Манай улс энэ сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс дахь иргэдээ татан авахаар болсон. Мөн ОХУ-д байгаа иргэдээ “Хиагт-Алтанбулаг”-ийн хилийн автозамын боомтоор татан авах ажиллагааг энэ сарын 7-нд эхлүүлсэн.

Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Эхний өдрийн байдлаар 360 гаруй иргэн тус боомтоор хил нэвтрэх эрхээ аваад байна.

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тус хилийн боомт дээр ажиллаж, татан авах ажиллагааг удирдан зохион байгуулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү