Тусгаарлалтад байгаа иргэдийн хоол, хүнсний чанарт шалгалт хийжээ


2020-08-10 10:38:45
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 06/2084 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай штабаас ирүүлсэн үүрэг, чиглэлийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох улсын байцаагчид “Мон бурда” ХХК-ийн Кентавр зочид буудлын тусгаарлах байранд 2020 оны 08 дугаар сарын 07-ний өдөр хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар "Кентавр" зочид буудлын тусгаарлалтад байгаа иргэдийн хоолны чанар аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм түүний мөрдөлт, ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээ, энгийн болон аюултай хог хаягдал зэрэгт хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү