Яндан хөөлөгчдийг сургалтад хамруулж байна


2020-09-11 10:51:26

"Яндангаа хөөлье" аяны хүрээнд зорилтот олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь “Таван толгой түлш” компанитай хамтран яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт юм. Энэ жилийн хувьд 300 яндан хөөлөгчийг бэлтгэх бөгөөд одоогийн байдлаар 165 иргэнийг сургалтанд хамруулаад байна.

Тус сургалт нь агаарын бохирдлыг бууруулах ажилд бодит хувь нэмрийг оруулахаас гадна Ковид-19 цар тахлын үед иргэдэд ажлын байрыг бий болгож байгаагаараа онцлогтой юм. Сургалтыг дадлага, туршлагатай мэргэжлийн инженерүүд зааж байгаа бөгөөд пийшин өрөхөөс эхлээд оношилгоо, цэвэрлээ, хөөлөлт зэрэг бүх талын мэдлэг, мэдээллийг суралцагчиддаа олгох аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү