АТГ: Нийтийн албан томилогдох 12 нэр дэвшигч шаардлага хангасангүй


2020-09-15 12:34:11

Авлигатай тэмцэх газар 2020 оны 9 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 223 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Өнгөрсөн долоо хоногт 266 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 387 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ.

Хянан шийдвэрлэсэн 223 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 161, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 6, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 12 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү