Автомашинд хавчуулагдан 2 хүн нас баржээ


2020-09-16 10:05:15

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн Өлзийт хэмээх газарт  автозамын ажил хийж байсан тус аймгийн харьяат иргэн М /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Ковш” загварын механизмыг тус аймгийн харьяат иргэн Л /44 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ мөргөжээ. Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарлаа. 

Тодруулбал, иргэн Л, Б /58 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ. Цогцсыг тус аймгийн Цагдаагийн газрын Замын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Ганхуягт шилжүүлж өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү