Хонгконгоос 226 иргэн эх орондоо ирнэ


2020-09-17 09:58:48

Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр 06:25 цагт Хонконг руу тусгай үүргийн онгоц хөөрлөө.

Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирнэ. Үүнд

  • Эрүүл мэндийн шалтгаантай 25
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл  48
  • Ахмад настан 38
  • Бусад шалтгаантай 115 нь иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү