Самар түүж яваад сураггүй болжээ


2020-09-17 11:21:46

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” хэмээх газар Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ.  Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг 09.16-ны өдрийн 07:30 цагт эхлүүлж 1 дүгээр бүлэг  Тариахтай давааны “Аньст толгой” гэдэг газраас “Баянгол” гэдэг газар хүртэл явганаар 10 км,  2 дугаар бүлэг Тариахтай давааны “Аньст толгой” гэдэг газраас “Хавчирганга” гэдэг газар хүртэл явганаар 10 км  нийт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд  хүрээгүй байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү