Самар түүж яваад сураггүй болсныг иргэнийг олжээ


2020-09-21 10:55:39

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн Ц /53 настай, эмэгтэй/ энэ сарын 19-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон. Энэ тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 02:50 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 09.20-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 08:40 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 4 км-т тус сумын “Гурвын даваа” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү