Жоншны уурхайд нуранги үүсчээ


2020-09-22 09:59:15

Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” хэмээх газар "Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд 09.21-ний өдрийн 16:30 цагийн орчим нурал үүсчээ. Улмаар тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Туулын 2 дугаар гудамжны иргэн М /30 настай, эрэгтэй/  20 метрийн гүнд шороонд дарагдсан байна. 

Энэ тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Энэбиш аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:35 цагт дуудлага өгсчээ. Тухайн газрыг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Л.Дорждэрэмээр ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 21:10 цагт тухайн газарт очиж ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү