Зугаалж яваад сураггүй болсон иргэний цогцосыг олжээ


2020-09-22 10:06:48

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Мод үржүүлэг” хэмээх газар “Хараа” голын эрэг дээр 6 иргэн зугаалж явснаас тус сумын 14 дүгээр багийн харьяат иргэн О /70 настай, эмэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ сураггүй болсон. Энэ тухай мэдээллийг 09.18-ны өдрийн 21:57 цагт Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 22 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 09.21-ний өдрийн 11:14 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:39 цагт сураггүй болсон газраас баруун хойд зүгт 3.3 км-т “Ногоон модны гүүр” хэмээх газраас “Хараа” голын уснаас цогцсыг олжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү