Сэтгэцэд нөлөөлөх 22 шуудай ургамал хадгалж байсныг илрүүлжээ


2020-09-29 10:48:07

Сүхбаатар дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байранд “сэтгэцэд нөлөөлдөг ургамал хадгалаад байна” гэх мэдээллийн мөрөөр шалгахад 42 настай эрэгтэй Х, 37 настай эрэгтэй Э нар автомашиндаа ховор төрлийн ургамал хадгалж байсныг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар 22 шуудай сэтгэцэд нөлөөлдөг ургамал хураан авсан байна. Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэс шалгаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү