Л.Мөнхтүшиг: Сиатлл-Улаанбаатарын нислэг 10 гаруй суудал хоосон ирж байгаа


2020-09-30 11:53:46

Тусгай үүргийн нислэгийн талаар Гадаад харилцааны яамна Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улсын онцгой комиссийн шийдвэрээр өнгөрсөн хугацаанд нийт 82 удаагийн тусгай нислэг үйлдлээ. Авто замаар болон агаарын замаар нийт 22.973 иргэнийг эх оронд нь авчраад байна. Үүнээс

  • 82 удаагийн нислэгээр  16.483 иргэн
  • Авто замаар 6535 иргэн ирсэн.

УОК-ийн өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-аас  нутаг буцах хүсэлт гаргаад байсан цөөн тооны иргэдийг өчигдөр Замын-Үүд-Эрээний боомтоор эх оронд нь  авчирлаа. Өчигдөр энэ боомтоор 30 иргэн орж ирсэн.

Анх Замын-Үүд-Эрээн боомтоор 130 иргэн эх орондоо ирнэ гэж тооцоолж байсан боловч өчигдөр 30 иргэн орж ирсэн. Энэ нь иргэд нутаг буцах хүсэлтээ цуцалж байна гэсэн үг. Иймэрхүү дүр зураг сүүлийн өдрүүдэд их ажиглагдах болсон. Тусгай үүргийн нислэгийн хувьд ч хамгийн сүүлийн нислэг буюу 09 сард Сиатлл-Улаанбаатарын нислэг 10 сарын 1-ний өглөө бууна. Энэ нислэгийн 10 гаруй суудал хоосон ирж байгаа.

Иймээс аравдугаар сард үйлдэхээр төлөвлөж байгаа нийт 11 нислэг байгаа. Нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдийн байрлал, бүс нутгийг харгалзаж эдгээр нислэгийг төлөвлөсөн. Сөүлийн чиглэлд 7 удаагийн нислэг үйлдэнэ. Нэг нислэг нь транзит зорчигчдыг авчирна.

Сиаттл руу дахин нислэг үйлдэх эсэхийг 10 сард ирэх хүний тоог харж, нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэд нэн яаралтай буцах эсэх нөхцөл байдлыг дахин нарийвчилж тогтоосны үндсэн дээр тусгай үүргийн нислэг үйлдэх эсэхийг эргэн шийднэ.

УОК-ийн 2020.03.20-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой гадаадын иргэдийг нарийвлан тогтоож өгсөн. Энэ хүрээнд 2020.09.29-нд Сөүл хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, зөвхөн гадаад улсын иргэдийг авчирсан. Энэ нислэгээр 15 улсын 216 иргэн Монгол Улсад ирсэн” гэлээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү