“Вива сити” хотхонд ахуйн гааз дэлбэрчээ


2020-10-01 09:16:11

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хотхоны М/8 дугаар байрны 8 дугаар орцны 3 дугаар давхарт ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн байна. 

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид очиж, тус байрны иргэн С-ын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний газ дэлбэрч иргэн Д /24 настай, эрэгтэй/, С /24 настай, эрэгтэй/ нарын гарын хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгчээ. Мөн дэлбэрэлтийн улмаас тус байрны иргэн Б-ийн хаалга эвдэрч онгойхгүй байсныг онгойлгож өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү