АТГ: Эрүүгийн 460 хэргийг шалгаж байна


2020-10-01 10:16:15

Авлигатай тэмцэх газар 2020 оны 09 дүгээр сарын 21-25 өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 20 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 80 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс

  • 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж
  • 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж
  • 2 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Ажиллагаанд одоогоор 54 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 457 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 460 хэрэг шалгагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү