Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай руу явах, ирэх хөдөлгөөнийг түр хаав


2020-10-20 12:59:50
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, хөдөө орон нутгийн зам үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.
 
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн нийслэлээс Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай руу гарах хөдөлгөөнийг хаалаа. Мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч эхлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү