Автын ослын улмаас 1 хүн нас баржээ


2020-10-21 10:55:12

Энэ сарын 20-н буюу өчигдөр 19.30 цагийн орчим Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлд явж байсан "Toyota Prius-20" маркийн автомашин "Kia Granbird" автобустай мөргөлджээ. Осол Төв аймгийн Өндөрширээт сумын ойролцоох асфальтан замд болсон байна. Уг ослын улмаас зорчигч 23 настай, эмэгтэй Н-н амь нас хохирчээ.

Улаанбаатар хотоос баруун аймгийг чиглэсэн авто замд халтиргаа гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү