5 хоногийн хугацаанд зам тээврийн ослоор 6 хүний амь нас хохирчээ


2020-10-23 12:02:47

Энэ сарын 21-ний өдөр 22.00 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р баг  шороон замд "УАЗ-469" маркийг автомашин "Hyundai porter" маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 44 настай, эрэгтэй Г-н амь нас хохирчээ.

Иргэдээ жолооч нараа зам орчны байдалд хурдаа тохируулан, техникийн бүрэн бүтэн байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

5 хоногийн хугацаанд зам тээврийн ослоор 6 хүний амь нас хохирч байна. Жолооч таны буруу үйлдлээс болж жилд олон гэр бүл, эцэг, эх, үр хүүхэд өнчирч үлдсэн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү