Хулгайн мах тээвэрлэж явсан этгээдийг саатуулжээ


2020-10-23 12:10:38

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Мал мах” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс “Мал-мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Hyundai starex" маркийн тээврийн хэрэгслийг шалгахад, жолооч Д нь 1 адуу, 1 үхэр, 30 гулууз хонины гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явсаныг илрүүлж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Иймд иргэд жолооч та бүхэн мах тээвэрлэхдээ гарал үүслийн бичгийг заавал авч явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү