6 машин мөргөлдөж 2 хүн нас баржээ


2020-10-26 09:48:07

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлт”-ийн даваанд Зам тээврийн осол болж  1 хүн нас барлаа. Тодруулбал, иргэн Ч-ийн жолоодож Хүй долоон худагаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "QV-25" загварын автокран нь 2 суудлын автомашин, 2 бага оврын ачааны автомашин (Портер), 1 том оврын ачааны автомашин (Норд бенз)-ыг мөргөсний улмаас осолд холбогдсон 10 хүнээс бэртэж гэмтсэн 8 хүнийг ЯТТТ-д хүргэсэн байна.

Автокраны жолооч нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Ч /58 настай, эрэгтэй/, “Аксент” загварын суудлын автомашинд зорчиж явсан Сонгинохайрхан дүүргийн иргэн Б/31 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү