Авто ослын улмаас 39 настай залуу амиа алджээ


2020-10-27 10:04:54

Энэ сарын 25-ны 02.30 минутын орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум “Нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км” асфальтан замд "Howo " маркийн О жолоочтой автомашин "North Benz" маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас 39 настай, эрэгтэй, О-н амь нас хохирсон байна.

Жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, аюулгүй байдлаа ханган, хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү