Нийт 80 гаруй улсаас 26,335 иргэнийг татан авчээ


2020-10-29 10:09:50

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадын 80 гаруй улсаас 19,754, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,581 буюу нийт 26,335 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.

Харин энэ аравдугаар сард 18 удаагийн нислэгээр 3,305 иргэнээ татан авсан. Үүнд

  • Бага насны хүүхэдтэй 539
  • Эрүүл мэндийн шалтгаантай 165
  • Хөгжлийн бэрхшээлтэй 5
  • Өндөр настан 203
  • Жирэмсэн 44, бусад шалтгаантай 2349 иргэн байгаа юм.

Ирэх арваннэгдүгээр сард10 удаагийн нислэг үйлдэж, 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү