"Зил-130" онхолдож, жолооч нь нас баржээ


2020-10-30 15:17:59

Энэ сарын 28-ны өдрийн 00.25 цагийн орчимд Төв аймаг Батсүмбэр сум Цогт-Өндөр 2-р баг “Өлгий даваа” хэмээх газар шороон замд "Зил-130" маркийн автомашин онхолджээ. Ослын улмаас жолооч 36 настай, эрэгтэй, Г-н амь нас хохирсон байна.

Иргэд жолооч та бүхэн үзэгдэлд хангалтгүй үед батлагдаагүй замаар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас  анхаарууллаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү