Хөл хорионы үед 77 хүнийг эрүүлжүүлжээ


2020-11-16 11:59:14

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 702 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 53 дуудлага ирсэн байна. Мөн танхайрах 44, хулгайлах 9, бусдын биед халдсан 13 дуудлага бүртгэгджээ.

Түүнчлэн хөл хорионы үед 77 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолоочийг саатуулан арга хэмжээ авсан байна. Хот доторх автомашины хөдөлгөөн хязгаарласнаас хойш зам тээврийн ослын шинжтэй 82 дуудлага бүртгэгджээ.

Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг аль болох гэрээс гарахгүй байж, зайлшгүй тохиолдол амны хаалт зүүж, гараа тогтмол угааж байхыг анхааруулж байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү