Ойтой хүүхэд тагтан дээрээ ганцаараа байсныг ээжид нь хүлээлгэн өгчээ


2020-11-19 09:06:37

Баянзүрх дүүргийн XXVI хороо, “Энканто таун” хотхоны 209 дүгээр байрны 14 дүгээр давхарт бага насны хүүхэд тагтан дээр ганцаараа байна, хаалга нь түгжигдсэн орж чадахгүй байгаа тухай 2020.11.18-ны өдрийн 13:41 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 5 км замыг туулан  очиход иргэн М-ийн охин О /1 настай, эмэгтэй/ тагтан дээрээ байсныг цонхоор орж хаалгыг онгойлгон ээж Т-д хүлээлгэн өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү