Б.Ууганбаяр: Дотоодын халдвартай холбоотой нийслэлд 689 иргэнийг тусгаарласан


2020-11-20 11:24:41

УОК-ийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд

  • Улаанбаатар хотод 1562 хүн
  • Орон нутагт 720 хүн байна.

Эдгээр иргэд өмнө нь гадаад улс орноос татан авалтаар ирсэн Монгол Улсын иргэд юм. ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр хавьтал болсон иргэдийг тусгаарлан арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд

  • Улаанбаатар хотод 689 иргэнийг тусгаарласан
  • Орон нутагт 405 хүнийг тусгаарласан.

Эрүүл мэндийн салбарын шугамаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд гадаад улс орноос орж ирэх эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, бусад зүйлийг Монгол Улсын хилээр яаралтай нэвтрүүлэх, түгээх ажлыг зохион байгуулж байна. МИАТ-ээс карго ачааг тээвэрлэж байгаа. Үүний дийлэнх нь эрүүл мэндийн салбарт ирж байгаа бараа, материал байгаа.

Эрүүл мэндийн салбарын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа суурилуулах тоног төхөөрөмж, бусад асуудалтай холбоотой инженер, техникийн ажилтнууд зайлшгүй шаардлагаар очиж үүрэг гүйцэтгэх асуудал үүсч байна. энэ зохицуулалтын мөн хийж байна.

Өчигдөр орон нутгаас хавдартай хүн 22-ын товчоон дээр ирж гацалт үүссэн байсан. Цагдаагийн хамгаалалтан дор нэг чигийн хөдөлгөөн үйлдэж Хавдарын эмнэлэгт тухайн өвчитнийг хүргэсэн. Иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг зохицуулах тал дээр ажиллаж байна" гэлээ