Ш.Оргил: Сэлэнгэ аймгаас 930 иргэн бусад аймаг болон нийслэл рүү явах хүсэлтэй байгаа


2020-11-20 14:06:57

Сэлэнгэ аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар тус аймгийн Засаг дарга буюу Онцгой комиссын дарга Ш.Оргил, Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд халдварын голомт батлагдсан учраас хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн. Сүхбаатар сумын хувьд 90 хувийн дэглэмийн гүйцэтгэлтэй байна. Алтанбулаг сумын нийт хүн амыг түргэвчилсэн оношлуураар оношлох ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тусгаарлан ажиглах 12 байранд 239 иргэн, гэрийн тусгаарлалтад 44 иргэн, нийт 283 иргэн байна. Сүхбаатар сумын найман багийн есөн цэгт иргэд сайн дураар шинжилгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар 9772 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн. Иргэдээс шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгаас 930 иргэн бусад аймаг болон нийслэл рүү явах хүсэлтэй байгаа. Сум хоорондоо зорчих хүсэлтэй 266 иргэн байна.

Нийслэлээс 764 хүн Сэлэнгэ аймагт ирэх хүсэлтэй байгаа. Энэ бүх судалгааг бид удирдах байгууллагад хүргэсэн. 12 тусгаарлах байранд 239 иргэн, гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүсийг нэмээд нийт 283 иргэн тусгаарлалтад байна. 9,772 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилэгээ авсан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү