Дархан-Уул аймаг тэг зогсолтоо цуцаллаа


2020-11-21 10:36:12

Төмөр зам дагасан халдварын голомтын тархалтыг хумиж чадсан тул Дархан-Уул аймаг тэг зогсолтоо цуцаллаа. Энэ талаар аймгийн Засаг дарга "Тэг зогсолт хийсэн хугацаанд аюулт өвчинтэй тэмцэж байгаа ажилтан албан хаагчид, мөн онц шаардлагатай үйлдвэрийн ажилчдаас бусад нь нийгмийн ямар нэгэн харилцаанд оролгүй, хатуу хөл хорионд байсанд онцгой комиссийнхоо гишүүдийн өмнөөс талархснаа илрхийлье. Та бүхний энэ үйлдэл өвчний тархалтыг таслан зогсоох тусгаарлахад маш том дэм боллоо.

Энэ хугацаанд гэмт хэрэг зарим төрөл дээр 80 хувь, архитан согтуурахтай холбоотой гэмт хэрэг 100 хувь буурсан эерэг үзүүлэлт гарсан. Өнөөдөр Онцгой комиссийн хурлаараа хатуу хөл хориг хэрхэх талаар шийдвэр гаргана" гэлээ.

Мөн тэрбээр "Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 14.757 иргэнээс түргэвчилсэн хэлбэрээр шинжилгээ авсан. 798 иргэнээс PCR шинжилгээ авсан. Нийтдээ 15.555 иргэнээс шинжилгээ авсан байна. Танадалт судалгаа үргэлжилж байна. Төмөр замын Салхит өртөөн дээр шинжилгээ авч байна. Шинжилгээний 3 баг, мөн явуулын 2 баг ажиллаж байна.

Дээрх 15.555 хүнээс 24 хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Үүнийг PCR шинжилгээ хийхэд 16 нь батлагдсан.

Эхний батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч 63 иргэн байсан. 7 өдөр хөл хорио тогтооход 2020.1119-нд илэрсэн тээгчээс ойрын хавьтал нь 32 болж буурсан. Хатуу хөл хорио тогтоох нь өвчлөлийн дараагийн шатны арга хэмжээг авахад эерэг үзүүлэлт юм" гэдгийг онцлов.

Эдгээр 16 тохиолдлын хамгийн ойрын хавьтал нь 516 хүн байгаа. Тусгаарлах байранд 230 хүнийг нь тусгаарласан байна. Ойрын хавьтлын дам хавьтал нь 608 хүн аж. Эдгээр хүний нэрийг гаргаж өрхийн эрүүл мэндийн хяналтад өгчээ. Өрхийн эрүүл мэндийн төвөөс тэдгээр хүмүүс рүү өдөрт 2 удаа шалгаж ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг нягталдаг байна.

Дам хавьтлын 608 хүний 80 хувиас нь шинжилгээ авчээ. Идэхитэй танадалтыг 15.555 хүнд хийж, шинжилгээн хамруулжээ.

Батлагдсан тохиолдлуудын дундаж наслалт 33, хамгийн бага нь 4 настай бол ахмад нь 55 настай.

Эхний батлагдсан халдвар хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа аж. Иймээс судалгаа явагдаж байгааг тодотгов.

16  тохиолдол 48 хүнд халдварлуулсан байх магадлалтай аж. Иймээс аймгийн Засаг дарга 1/3-ийг олж тогтоосон гэсэн үг болохыг хэллээ. Тэрбээр "Тоо нэмэгдсэнээр айх зүйл биш. Харин ч сул яваа халдварын тархалтыг илрүүлж, тусгаарлаж байгаагийн илрэл" гэлээ.