Т.Гантөмөр: Хүнсний тээврийг 07.00-17.00 цагийн хооронд хийж эхэллээ


2020-11-21 11:26:38

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өчигдрийн байдлаар нйислэлийн 9 дүүргийн хэмжээнд хүнсний бүх зах, сүлжээ дэлгүүр, бусад дэлгүүрүүдэд 101 тонн мах худалдан борлуулагдсан байна. Мөн

  • Гурил 126 тонн
  • Гурилан бүтээгдэхүүн 101 тонн
  • Төрө бүрийн будаа 99 тонн
  • Хуурай сүү 12 тонн
  • Өндөг 17 тонн
  • Ургамлын тос 54 тонн зарагдсан байна. 

2020.11.13-2020.11.20-ны өдөр буюу 7 хоногийн хэмжээнд Улаабаатар болон 3 дүүргийн хэмжээнд нийт

  • Мах 1103 тонн худалдан боруулагдсан байна. Одоо 50 тонн махны нөөцтэй байна.
  • Гурил 6000 тонн борлуулж, үлдэгдэл нь 92.9 тонн байна. 
  • Гурилан бүтээгдэхүүн 1986 тонн борлуулж, үлдэгдэл нь 11.624 тонн байна.
  • Төрөл бүрийн будаа 1190 тонныг худалдаж, үлдэгдэл нь 9400 тонн байна.

Нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж найдвартай тогтвортой байна. Нөөцийн махны үнийг тогтвортой байлгах, худалдааг өргөтгөх чиглэлээр ажиллаж байна. Нөөцийн махыг өчигдрийн байдлаар нийслэлийн 43 цэгт явуулын болон байнгын байдлаар худалдаж байна. Нийтдээ 390 тонн мах худалдан борлуулсан байна.

16 аж ахуйн нэгж нөөцийн махны  чиглэлээр 4500 тоннын үлдэгдэлтэй байна.

Хүнсний хангамжийн тээврийн тухайд өчигдөр 23.00 цагт УОК хуралдаж, түүний дараа Нийслэлийн онцгой комисс хуралдаж нийслэлийн хэмжээнд  Хүнсний чиглэлийн 770 үйлдвэрийн 2000 машин, импортын барааны 2000 машин 07.00 цагаас 17.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтад хамаарахүйгээр түгээлт хийж эхэлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү