“Ховд” голд унасан 17 настай хүүг аварчээ


2020-11-21 11:39:49

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Ховд” голын усанд хүн унасан тухай дуудлагы 2020.11.20-нд аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид очиход тус сумын харьяат А /17 настай, эмэгтэй/ “Ховд” голын усанд унасан байжээ. Түүнийг амиа хорлох зорилгоор унасан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Ямартай ч тухайн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Е.Серикжан аварч, эсэн мэнд гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү