Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна


2020-11-22 09:32:37

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2020 оны 11 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунaaс секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү