“Сэлэнгэ” амралтын газар барилгын ажил хийсэн 2 залуу сураггүй болжээ


2020-11-22 11:49:58

Булган аймаг, Хангал сум. Хялганат тосгоны 4 дүгээр баг дахь “Сэлэнгэ” амралтын газар  “Сэлэнгэ” амралтын газар барилгын засварын ажил гүйцэтгэж байсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар сураггүй болжээ.

Тэд 2020.11.10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Өчигдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү