Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах цэгийг 102 нэмэгдүүлнэ


2020-11-22 15:05:12

НОК-оос ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийг Шуурхай штабын гишүүн Э.Эрдэнэбаатар хийсэн юм.

 

Тэрбээр "УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нэг автобусанд 12 иргэнийг суулгах зохицуулалтыг хийж байна. Түгээлтийн цагийн хуваарьт мөн өөрчлөлт оруулсан. Түгээлтийн жолооч, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих зөвлөмжүүдийг хүргэж байгаа.

НОК-ын зүгээс тодорхой цаг хугацаанд тодорхой шийдвэр гаргаж байгаа. Зарим шийдвэр иргэдэд маань ойлгогдохгүй байх тохиолдол гарч байгааг бид ойлгож байна. 

Нийслэлийн хэмжээнд цаашдаа шинжилгээ авах цэгийг 102 нэмэгдүүүлж, тандалтын 20-30 багаар нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тэр дундаа дүүргүүдэд гарч байгаа хавьтлууд болон ойролцоо байгаа обьектуудад Нийслэлийн онцгой комиссоос тандалтын шинжилгээний цэгүүдийг шинээр нэмж байгуулахаар болохоор.

Нийслэлийн 7 дүүргийн 21 байршилд нөөцийн махны худалдан борлуулах цэгийг нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар 50 тонн нөөцийн махыг борлуулах ажлыг хийлээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш нийслэлийн хэмжээнд нийт иргэдэд 250.000 тонн махны худалдааг зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний хангамжийг сайжруулах чиглэлээр 6 дүүргийн хэмжээнд 263 борлуулалтын цэгт 2186 тонн түлшийг тээвэрлэж, дундын болон хангамжийн баазууд дээр 780 тонн түлш тээвэрлэх хүргэлтийг хийлээ. Үүнд 22 тээврийн байгууллага 201 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа эрхлэгч 6435 иргэн, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хүнсний дэлгүүр, худалдааны төв, лангуу түрээслэгч зэрэг нийт 747 аж ахуйн нэгж байгууллагыг шалгалтад хамруулсан. Холбогдох зөрчлийг тухай бүрт газар дээр нь арилгуулж, улсын байцаагчийн мэдэгдэл хүргүүлж ажилласан.

Нийслэлийн хэмжээнд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ажиллаж байна. Энэ чиглэлээр иргэдэд нэг дор олноор цугларахгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалт зүүх, гараа байнга ариутгах, ямар ажлаар явж байгаа чиглэлээр нь тухай ыүр зөвлөмж мэдээллийг хүргэж, иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тавьж ажиллаж байна.

Ариутгал халдваргүйтгэлийн 20 байгууллага өдөр бүр халдваргүйжүүлэлтийг хийж байна. Өнгөрсөн хугацаанд 843 аж ахуйн нэгж байгууллагад 152 мянган м/кв талбайд халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийт дүнгээрээ 4432 аж ахуйн нэгж байгууллагад 1.2 сая ам метр талбайг халдваргүйжүүлэлт хийгээд байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү