Хотын даргын дархлаа дэмжих зөвлөгөө
2020-11-23 10:34:04

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэддээ хандан тветтер хуудсаараа дамжуулан "Өглөө сармистай ус 1 стакан, хар кофи 1 аяга. Өдөрт 1 дүгээр хоол сармис сонгинотой шөл, хар талх 2 зүсэм, 2 аяга кофи. Орой 1 алим, хөнгөхөн ааруул ч юм уу байгааг нь тохируулна. Унтахын өмнө сармистай ус 1 стакан, тэгээд боллоо" хэмээн жиргэжээ.
Хотын даргын энэхүү зөвлөгөө нь дархлааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ жин нэмэхгүй байх давуу талтайг зарим хүн тодотгоод амжсан байна билээ. Бүх нийтийн бэлэн зэрэгт шилжсэн энэ үед дархлаагаа дэмжих нь нэн тэргүүнийх. Иймээс нийслэлийн иргэн та гэрээсээ аль болох гарахгүй байж, дархлаагаа дэмжихийг хотын дарга зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих: