Б.Ууганбаяр: Улаанбаатар хотын 28 тусгаарлан ажиглах байранд 1607 иргэн байна
2020-11-23 11:16:26

УОК-ийн Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 28 тусгаарлан ажиглах байранд 1607 иргэн байна. Орон нутагт 32 тусгаарлан ажиглах байранд 692 хүн байна.
Гэрийн ажиглалтад 146 иргэнийг шилжүүлсэн. Тэдний гар утсанд апп суулгаж, хяналтыг давхар тавьж байна. Гэрийн ажиглалтын хугацаа 14 хоног.
Тусгаарлан ажиглах байранд 48 эмч, 58 реседент, 88 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Сэлэнгэ аймагт аюулгүй байлдлыг хангуулахаас гадна аймгийн хэмжээнд голомтын халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг зохион байгуулж байна" гэлээ.
Сэтгэгдэл бичих: