Орон нутгийн иргэдийг өнөө, маргаашдаа буцаахгүй


2020-11-23 17:01:40

Бүртгэлийн апп бэлэн болгожээ. Иргэдийн орон нутаг руу явуулах түр журмыг мөн бэлэн болгожээ. Иргэдийг өнөө, маргаашдаа гаргах боломжгүй. Маш эрсдэлтэй. 21 аймагт өвчний тархалтыг алдах магадлалтай.

Улаанбаатарт гацсан 27.160 иргэн байгаа аж. Улаанбаатарт ирэх хүсэлтэй 11.000 гаруй иргэн байгаа гэнэ. Нийслэлд ажлаа ирээд гацсан 1900 гаруй төрийн албан хаагч байгааг Шадар сайд хэллээ.

Бүртгэл тодорхой болмогц хаана шинжилгээнд хамрагдахыг зарлах гэнэ. Тэр үед шинжилгээ өгснөөр, аймагтаа очиж мөн тусгаарлагдах юм байна.

Орон нутгийн тээврээр гэхэд 12 дээш хүн зөөвөрлөхгүй тул зохион байгуулалтын ажил их байгааг онцоллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү