Нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэж, зарж байсан этгээдүүдийг илрүүлжээ


2020-11-24 10:57:11

Нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэж, зарж байсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлжээ. Булган аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран цахим мэдээллийн хэрэгсэл ашиглан "Цахим ажил" гэх хуурамч хаягнаас хөдөө орон нутгаас нийслэлд ирээд гацсан хүмүүсийг нутаг буцаана гэх байдлаар иргэдийг залилан мэхэлж байсан 35 настай Б, 33 настай У нарыг саатуулжээ.

Дээрх цахим хаягт "Хөдөө орон нутгаас ирээд хотод гацагсад холбоо барина уу" зарыг байршуулж, нас барсны гэрчилгээ, мөн буяны компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж иргэдийг залилан, иргэдээс тус бүр 250.000 төгрөг авдаг байснаа мэдүүлжээ. Тухайн этгүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалтын дагуу хариуцлага хүлээлгэх гэнэ. 

35 настай Б нь залилагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон байна.

Иймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг УОК болон Засгийн газрын шийдвэрийн дагуу асуудалд хандаж, бусдад залилан мэхлэгдэхээс болгоомжлохыг анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү