94 чиглэлд 864 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явжээ


2020-11-25 12:12:08

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улс даяар шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед онцгой шаардлагатай 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд   ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа.

Өчигдрийн /2020.11.24/ байдлаар 94 чиглэлд 864 тээврийн хэрэгслээр 113908 хүн зорчжээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр хийж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү