Ихэнх нутгаар солигдмол үүлтэй


2020-11-26 10:11:41

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх тул замд халтиргаа гулгаатай байгааг анхааруулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:  Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү